Сонсов уу та минь ээ? H1 N1-ээр нас барагсадын тоо 8-д хүрчээ

За ёстой нэг үзээгүй юм аа үзэж байна гэдэг шиг ийм айхтар тархалттай, аюулт өвчлөлийг харж элэгээ эмтлэх нь дээ бид. Ердөө сарын хугацаанд манай улс Гахайн гэх ханиадны улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дээр дооргүй сандралдаж байна. 

Дэлхийн олон улс орнууд А хүрээний H1 N1 цар тахлаас болж сөхөрч, хэдэн зуун мянган хүнээ аюулт өвчний заналд автахыг нь хараад гайхшаа барлаа. Манайхаас хэд дахин хөгжилтэй Украйн улс хүчрэхгүй болсоноо дэлхий даяар мэдэгдэж тусламж хүсч байгаагаа зарлах нь тэр. Гэтэл манай төр иргэдээ хамгаалж, өвчнөөс ангижруулж дийлэх юм шиг явсаар ганц хоёр хоногийн өмнө нойрноосоо арайхийн сэрэхчээ аядлаа. Улсын байнгын онцгой комисс, засгийн газар хэдэнтээ хуралдаж мэдээлэл хийж байгаа ч, өнөөдрийг хүртэл албан ёсоор тусламж хүсээгүй л байна. Монгол хүний нэрэлхүү зан өвчний өмнө хэзээ нэг сөхөрч, та биднийг хамгаалах алхамууд хийгдэх юм бүү мэд.

Гэвч ганцхан төрөөс бүх зүйл шалтгаалж байна гэвэл бас үгүй юм аа. Иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд төдийлөн анхаарахгүй байгаа нь нөгөө "Сүх далайтал үхэр амар" гэдгийг санагдуулна. Яг өөрийнх нь ах дүү, төрөл төрөгсөд нь өвдчихгүй л бол "Амрагаас амь үнэнч"-ийн нотолгоо ч гэлтэй. Гараа тогтмол савандаж угаах, амны хаалт, алчуур зэргийг хэрэглэх бас тогтмол солих, гэр орондоо чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийх, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гар барихгүй байх гээд хийхэд хүндрэлгүй, хэвшүүлж болох зөвлөгөө байгаад байдаг. Харин иргэд таг... Нэг бодлын аргагүй ч юм уу даа. Монгол улсын шадар М.Энхболд "Американ скүүл"-ийн удирдах зөвлөлийн дарга америк эрийг хүлээн авч уулзахдаа гар барьж, амны хаалтгүй сууж харагдахаар чинь хэлсэндээ хүрдэггүй мулгуу Монгол занг илэрхий харуулчихлаа л гэсэн үг. Иймээс л даган дуурайх, хэвшүүлэх сонирхол үгүй болчихож байгаа юм. 

Тэгтэл www.news.mn бичжээ. Манай хойд хилийг залгаж орших хөрш Буриадын парламент "Амны хаалт"-тай хуралдаад эхэлчихсэн байна. Иргэддээ үлгэр болж байгаа нь тэр. Сайн хэрэг шүү. Эсвэл манай дарга нар халдараас урьдчилан сэргийлэх хамаг вакциныг эхлээд хийлгэчихсэн гэх яриа үнэний ортой ч юм болов уу бүү мэд. Тиймээс эрхэм найзууд аа, нөхдүүд ээ!!! Аюулт өвчнөөс өөрийгөө бас өрөөлийг хамгаалж, зөвлөгөө зааврыг ягштал дагаж хэвшүүлцгээе дээ.

Сэтгэгдэлүүд:

1. TinkerBell Serenashka | 2009-11-06 17:48:20
humuus eruusuu maskaa zuuhgui yum aa. uhel heniig ch toirohgui shd. oilgodoggui yum uu haishaa yum.
Сурталчилгаа
2. Bolorbat | 2009-11-06 18:23:35
tiimee, ulsuud uuriiguu bodoj handah heregtei

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.