2010-03-16 15:13:30
Надад нэг асуулт байна. Энэ асуултанд хэн хариулах нь огт хамаагїй. Гэхдээ гол нь надад хариулт хэрэгтэй…
“Би чухам ямар хїн бэ? Бас, яг хэн бэ?” Та їїнийг надад хариулж л тус бол. Хариултаа авахаас ємнє “би” гэж хэн гэдгийг зєвхєн єєрийнхєєрєє л бичиглэж байна. Энэ їед яагаад ч юм бїї мэд, миний дотоод хїн їзэг цаас нийлїїлэхийн учрыг, бас ийм мэргэжилтэй болсоныг минь сануулах шиг боллоо.
"Надад нэг асуулт байна" цааш унших »

Жил бүрийн хавар хүн бүрт тохиолдож байдаг өнөөх хаврын синдром ирж байна. Улс төр, урлаг соёлынхны гүйдэл суудал энэ бүхнийг харуулна. Цагаан сарын их хөл хөдөлгөөнөөр чилээрхэж алжаасан амхадуудын эмнэлэг сувилалд хэвтэх зэргээр илэрч байгаа хаврын ядаргааг, ядаргаа биш болгох талаар санаагаа хэлж байна.
Монгол жиргээчид нэгэн дээвэр дор хальт цуглаж, нэгэн үдэш хамтдаа жиргэсэн сайхан өдөр тун саяхан. Энд сурдаг, ажилладаг, аав, ээж, ах, дүү улсууд цугларчээ.
Монгол залуус хэнээс, юугаараа дутах вэ дээ. Дэлхийгээр нэг ижилсэх үйл явц асар хурдацтай, бүр дэндүү хурдтай явагдаж байх тул хэнбугай ч хоцрохыг үл хүснэ. Тэгээд ч олон нийтийн цахим хуудас, залуусын хувийн блогууд эрчээ авч зарим нэг нь бүр хөлөө олчихож.

Ном эрдэмд сургаж, гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш таньдаа Монголын багш нарын баярын мэндийг хүргэж байна.

